Сахалинд террорист халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /TASS/. Оросын Алс Дорнодод террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хоёр этгээдийг баривчилжээ.
ОХУ-ын Сөрөг тагнуулын газрын мэдэгдсэнээр, хоёр сэжигтний нэг нь Оросын иргэн бол нөгөөх нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан нэгэн улсын иргэн аж.
Тэд Оросын Сахалин мужид тэсрэх төхөөрөг дэлбэлэн энгийн иргэдийг олноор нь хөнөөхөөр төлөвлөж байжээ.Тус мужийн Южно-Сахалинск хот дахь сэжигтнүүдийн амьдарч байсан газарт гар хийцийн тэсрэх төхөөрөг болон уг төхөөргийг хэрхэн хийхийг зааварчилсан гарын авлага байсныг илрүүлсэн байна. Мөн “Лалын улс” бүлэглэлийн суртал нэвтрүүлгийн материалууд олдсон нь сэжигтнүүд тус бүлэглэлтэй холбоотой байж магадгүй гэдгийг харуулж байна.
Энэ сарын эхээр Санкт-Петербург хотын метронд 14 хүний аминд хүрсэн дэлбэрэлт болсноос хойш Оросын аюулаас хамгаалах хүчнийхэн сонор сэрэмжээ дээшлүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа юм. Метронд өөрийгөө дэлбэлэн амиа золиослогч нь Киргиз улсын иргэн байсан билээ.

Г.Доржханд