ДАШТ-ийг зохион байгуулагч орнуудын хувьд FIFA-ийн чансааг өөрчлөн тогтоож магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-04-26 13:38:37

САНКТ-ПЕТЕРБУРГ. /TASS/. Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ чансааг тогтоох системийг ДАШТ-нийг зохион байгуулагч орнуудад зориулан өөрчилж магадгүй. Ийм санааг FIFA-гийн тэмцээн зохион байгуулах асуудал хариуцсан захирал Колин Смит дэвшүүллээ. 

FIFA-гийн 4 дүгээр сарын чансаанд Оросын шигшээ баг 61 дүгээр байр руу ухарсан нь тус багийн хувьд "сөрөг дээд амжилт" байлаа. 2018 оны ДАШТ-ийг зохион байгуулагч орны хувьд Оросын шигшээ дэлхийн аваргын урьдчилан шалгаруулах тэмцээнд оролцохгүй юм. Гэтэл албан ёсны тэмцээнүүд нь нөхөрсөг тэмцээнээс илүү өндөр коэффициентээр тооцогддог. Чансааг тогтоохдоо албан ёсны төдийгүй нөхөрсөг тэмцээнүүдийн бүх тоглолтын дүнг тооцдог билээ.

“Чансаа тогтоох энэ системд өөрчлөлт оруулалгүй 10 жил болж байна. Бид байнга л энэ асуудлыг хөндөн хэлэлцдэг, цаашид чансааг хэрхэх талаар дахин нэг бодоод үзье. ДАШТ-ийг зохион байгуулагч оронд зориулан өөрчлөлт оруулах хэрэгтэй ч байж мэднэ” гэж К.Смит ярьжээ.
2018 оны 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15-ны хооронд болох ДАШТ-ий тоглолтууд Оросын 11 хотод явагдах юм.
О.Барс 

 

Холбоотой мэдээ