Гаити улсын Ерөнхий сайдын хамгаалалтын цуваа хоёр хүүхдийг дайрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМГАВАНА. /TASS/. Гаитигийн Ерөнхий сайд Жак Ги Лафонтан-ы хамгаалалтын цувааны нэгэн автомашин даваа гарагт хоёр хүүхдийг дайрч, тэдний нэг нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ. Энэ тухай Associated Press агентлаг мэдээллээ.
Тус улсын зүүн өмнөд нутагт орших Ле-Ке хотод энэ хэрэг явдал болжээ. Хоёр хүүхэд мотоциклтэй явж байжээ. Гэмтэл авсан хүүхдийг нисдэг тэргээр тус улсын нийслэл Порт-о-Пренс хотод хүргэсэн байна.
Ослын шалтгаан тодорхойгүй байгаа боловч хамгаалалтын цуваа хурд хэтрүүлэн явж байсныг үгүйсгэх аргагүй юм. Осол гарсны дараа хамгаалалтын машины цуваа зогсолгүйгээр тэр чигээрээ явсан нь нутгийн оршин суугчдын дургүйцлийг хүргэж, тэд эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн автомашины дугуй шатааж эхэлжээ.
Ерөнхий сайд Жак Ги Лафонтан Гаитигийн баруун өмнөд нутаг руу явж байсан бөгөөд тэнд өнгөрсөн амралтын өдрүүдэд аадар бороо орсны улмаас хэд хэдэн район үерт автсан байна. Гамшгийн улмаас дөрвөн хүн амиа алджээ. Өнгөрсөн онд мөн энэ бүс нутагт “Мэтью” хар салхи дэгдсэнээр ихээхэн гарз хохирол учруулсан билээ.
О.Барс