12 настай хүү 1300 км замыг ганцаараа туулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-04-24 14:49:54
БРОКЕН-ХИЛЛ. /ВВС/.  Австралид 12 настай хүү ганцаараа автомашинаар 1300 км замыг туулжээ.
Цагдаа зогсоосноор түүний “аялал” зогссон байна.

Өнгөрсөн бямба гарагт Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Брокен-Хилл хотод буфер нь газарт чирэгдэж яваа автомашиныг эргүүлийн цагдаа олж хараад, зогсоосон байна.

Цагдаагийн хэлснээр, дөнгөж 12-хон настай хүү Шинэ Өмнөд Уэльс мужаас Австралийн баруун нутгийн Перт хот хүртэл 4000 км замыг туулахаар төлөвлөж байжээ.


Хүүг саатуулж, Брокен-Хилл хотын Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.

Харин өчигдөр эцэг эх нь хүүгээ ирж авчээ. Тэд хүүгээ сураггүй болсон гэж цагдаагийн газарт мэдээлэл өгсөн байжээ.
 
Г.Доржханд



Холбоотой мэдээ