Завханы ЗДТГ-ын хяналт үнэлгээний баг 24 сумд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс зөвлөн туслах хоёр баг 24 сумд ажиллаж байна.
Зөвлөн туслах багууд нь сумдын ЗДТГ-ын үйл ажиллагаанд хяналт, аудит хийх бөгөөд төрийн албаны архив бичиг хэрэг, хөтлөлт, төрийн албан хаагчдын ёс зүй ажиллах ур чадвар гэхчлэн чиглэлүүдээр үнэлгээ хийх аж. Хяналт шинжилгээний ажил ирэх сард дуусах ба аймгийн төв Улиастайн төрийн байгууллагууд дээр энэ сарын 23-наас эхлэн ажиллах юм байна. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдлын сарын аяны хүрээнд төрийн байгууллагуудын ажлын байрны дасгал хөдөлгөөнийг зохион байгуулах. Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор байгууллагууд дээр шалгалт хийх, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой өргөдөл, гомдол, санал авах хайрцаг ажиллуулж эхэлжээ.
Б.Мягмарсүрэн