“Дэд бүтцийн хяналтанд – Таны оролцоо” сэдэвт сарын аян явагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/ МХЕГ-ын даргын тушаалын дагуу “Дэд бүтцийн хяналтанд – Таны оролцоо” сэдэвт сарын аяныг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас эхлүүлээд байна. Аян 4 сарын 14-ээс 5 сарын 15 хүртэл явагдаж байгаа бөгөөд системийн хэмжээнд 70 ажлыг хийхээр төлөвлөсөн бол Өвөрхангай аймгийн хэмжээнд 42 ажлыг зохион байгуулах юм.
Аяны гол зорилго нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад орших бөгөөд дэд бүтцийн чиглэлээр иргэдээс санал авч, тухайн байгууллагад хяналт шаардлага тавин ажиллах аж. Тиймээс ажлын цагаар 70323096, 24 цагийн туршид 94013096 утсыг иргэдэд нээлттэй ажиллуулж, барилга байгууламж, хот байгуулалт, өргөх механизм, барилгын материал, нийтийн тээвэр, авто зам, газрын тос болон хий хэмжилзүй, цахилгаан, дулааны эрчим хүч, усан хангамж, харилцаа холбооны шугам сүлжээний хяналтын чиглэлээр санал мэдээлэл авна.
Аяны хүрээнд Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулиудад дэд бүтцийн чиглэлээр эрсдлийн үнэлгээ хийж, их эрсдэлтэй үнэлэгдсэн 1 сургуулийг сонгон эрсдлийг бууруулах арга хэмжээ авах юм. Мөн савласан бүтээгдэхүүний хэмжилд судалгаа хийх, барилга байгууламжийн ашиглалтын явц байдал, барилгын материал үйлдвэрлэлийн чанар стандартыг хангасан эсэхэд хяналт шалгалт хийх, шар усны үерээс авто зам, замын байгууламжийг хамгаалах талаар зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэх, орон нутгийн чанартай гүүрийн байгууламжинд хяналт тавих гэхчлэн 40 гаруй ажлыг зохион байгуулна.
Энэ тухай мэдээлсэн хэвлэлийн бага хурлын үеэр МХГ-ын улсын байцаагч С.Ганчимэг хэлэхдээ “Барилга байгууламж, зам, эрчим хүч, цахилгаан, дулааны найдвартай хэрэглээнд доголдол үүсэхэд иргэд Мэргэжлийн хяналтын газар хянахгүй байна гэсэн гомдол, шүүмжлэлийг их тавьдаг. Хуулийн хүрээнд манай байгууллага хяналт тавих үүрэгтэй ч нэг салбарт нэг л байцаагч ажиллаж байгаа учраас асуудалд хүрч ажиллах хүртээмж, боломж муу байдаг. Мэргэжлийн байгууллагын хяналт дээр аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт, хэрэглэгчдийн хяналт хамт байж эрсдлийг бууруулж, үр дүнд хүрнэ. Тиймээс аяны хүрээнд хэрэглэгчийн хяналтыг төлөвшүүлж, байгууллагын дотоод хяналтыг сайжруулах тал дээр нэлээн ажил хийхээр төлөвлөж байгаа” гэв.

Б.Батчимэг