Цагаан ямааг Шинэжинст, Баян-Өндөр суманд үржүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн говийн бүсийн Шинэжинст, Баян-Өндөр сумдын малчид эрт дээр үеэс цагаан ямааг сонгон үржүүлж ирсэн арвин туршлагатай бөгөөд малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүдийн олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд галбир, бие цогцос, ашиг шимийн хувьд тодорхой ялгагдах онцлог бүхий “Залаа” нарийн ноолуурт, “Сувдан” биеэрхэг, “Мяндсан” урт ноолуурт, “Эдрэн” өтгөн ноост зэрэг дөрвөн генеологи удмуудыг бий болгосон байна.
Сүүлийн жилүүдэд эдгээр удмын ямааны ашиг шим, үржлийн чанарыг нарийвчлан судалж, үржлийн бүртгэл хөтөлсөнөөр одоо эдгээр удмууд нь гадаад, дотоод шинж чанар, ашиг шим, үржлийн чанарын хувьд тогтворжин генеологи бүлэг болсон гэж үзэж болохоор байгааг албаныхан хэлсэн. Энэ удмуудаас Залаа, Сувдан, Мяндсан удмууд Шинэжинст суманд, Эдрэн удам Баян-Өндөр суманд бий болж тухайн суманд нь өсгөж үржүүлж байна.
Залаажинстийн цагаан омгийн ямааны цөм сүргийг Баянхонгор аймгийн Шинэжинст суманд үржүүлдэг. бөгөөд цагаан омгийн ямааны нас гүйцсэн ухна 58 кг, эм ямаа 40 кг жин татдаг байна. Мөн нас гүйцсэн ухнаас 380 гр, эм ямаа дунджаар 290 гр, 16-16.5 микрон голчтой ноолуур өгдөг аж.
Сонирхуулахад, Шинэжинст суманд өсгөж үржүүлж буй нарийн тансаг ноолуурт "Залаажинстийн цагаан" омгийн ямаа 2015 оны 04-р сарын 15-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөлөөр хэлэлцэгдэж үүлдэрээр батлагдсан байдаг. Үүлдрийн судалгаанд Баян-өндөр сумын Эдрэнгийн багийн ямааг хамруулсан учир тус сумаас ирүүлсэн саналыг үндэслэн үүлдрийн нэрийг "Залаажинст-Эдрэн"-гийн цагаан гэхээр тогтжээ.
Б.Мөнхзул