Эрхэт хайрхан аймгийн тахилгат уул боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-21 09:37:16
Баянхонгор /МОНЦАМЭ/. Бянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байрлах хангайн нурууны 2 дахь ноён оргил "Эрхэт хайрхан" уул аймгийн тахилгат уул боллоо. 
Эрхэт хайрхан уул нь далайн түвшинээс дээш 3535 метр өргөгдсөн ховор ан, амьтан, ургамал, бүхий байгалийн үзэсгэлэн бүрдсэн уул. 
Сүрлэгээс сүрлэг “Эрхэт” хайрхан уул нь Завханы “Отгонтэнгэр”, Архангайн “Суварга” хайрхануудтай бараа бараагаа харалцдаг хэмээн нутаг усныхан нь эрт үеэс цай сүүнийхээ дээжийг өргөн, залбирцгааж иржээ. Эрхэт хайрхан бол Эрдэнэцогт сумын хамгийн өндөр уул юм.
Тахилгат уулыг тайх ёслолыг аймгийн хэмжээнд “Их богд” уулыг тахих журмын дагуу 2 жил тутамд зохион байгуулахаар болжээ.
                                                                                                                                                                            Б.Мөнхзул
Холбоотой мэдээ