Онцгой байдлын алба түүхэн музейтэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-10-24 15:43:12

ОБЕГ онцгой байдлын албаны өнгөрсөн, одоо, ирээдүйг илтгэн харуулсан түүхэн музей нээхээр ажиллаж байна.

Онцгой байдлын түүхэн үндэс суурь болсон Улсын иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн байгууллагын үүх түүхийг судалж хадгалан хамгаалах, олон нийтийн хүртээл болгох, залуу болон ахмад үеийн холбоог бэхжүүлэх зорилгоор уг музейг байгуулахаар болжээ.

Иймд алба хаагч, анги байгууллагаас биет болон бует бус үзмэрүүдийг цуглуулж байгаа ба энэхүү ажилд идэвхтэй зүтгэлтэй оролцохыг нийт бүрэлдэхүүнд уриалсан аж.

Б.Туул

Холбоотой мэдээ