Жавхлант цогцолбор сургуулийнхан хилийн баганад аялана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-20 11:16:27
Завхан /МОНЦАМЭ/ Завхан аймагт ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнханы дунд “Дөл” тоглолт боллоо.
Энэхүү тоглолт нь нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, залуу үеийн бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшинг тодорхойлох, бүрэн дунд сургуулийн сурагчдыг цэрэг-эх оронч үзэлтэй, бие бялдар, сэтгэл зүйн өв тэгш хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэх ажээ. Энэ жилийн тоглолтонд Улиастай сумын бүрэн дунд сургуулиудын ахлах ангийн 43 сурагч оролцжээ. Оролцогчид дөрвөн төрлийн тэмцээнээр өрсөлдсөн бөгөөд багийн дүнгээр Жавхлант цогцолбор сургууль амжилттай оролцож тэргүүн байрт шалгаран “Дөл” тоглолтын шилжин явах цом, “Монгол Улсын хилийн баганад аялах эрхийн бичиг”-ээр шагнагдлаа.  Энэ жилийн “Дөл” тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, хамтран оролцогчоор аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Онцгой байдлын газар тус тус оролцжээ. 
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ