Хоёр мянга орчим адуу улсын хилд тулсныг хилчид тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-19 19:01:10
Дорнод /МОНЦАМЭ/. Энэ сарын 17-нд Дорнод аймгийн нутгаар салхины хурд ширүүсч, цасан шуурга шуурах үед 2 мянга орчим адуу уруудан улсын хилд тулсныг Хилийн 0132-р ангийн Чулуухудаг, Хавирга, Авдархараатын заставын хилчид тогтоон барьж чаджээ.
Дээрх адуу нь улсын хилээс 60-80 км-т нутагладаг, Чойбалсан, Баянтүмэн сумын харьяат дөрвөн малчин айлын адуу байсан байна.  
Ийнхүү хилийн цэргийн алба хаагчид цаг алдалгүй хүч нэмэгдүүлэн шуурхай ажиллаж чадсаны хүчинд ард иргэдэд учирч болзошгүй 1.4 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилсан сэргийлсэн гэж Хилийн 0132-р ангиас мэдээллээ. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ