Дэд бүтцийн салбарынхан сарын турш хяналт, сурталчилгаа хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-04-18 14:32:18
Архангай /МОНЦАМЭ/Архангай аймгийн МХГ-аас "Дэд бүтцийн хяналтанд таны оролцоо" сарын аяныг эхлүүллээ. Энэ аяныг МХЕГ-аас орон даяар нэгэн зэрэг эхлүүлсэн бөгөөд 5-р сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Дэд бүтцийн салбарт ордог ОБГ, авто зам, авто тээвэр, эрчим хүч, холбоо мэдээлэл, барилга, дулаан, хийн түлшний байгууллага, компаниуд аяны нээлтийн үеэр өөрсдийн ажлын байранд ашиглагддаг аюулгүй ажиллагааны багаж, техник хэрэгслүүдээ мөн өөр өөрсдийн салбарт мөрдөгддөг хууль тогтоомжуудын мэдээллийг иргэдэд танилцуулж байлаа.
Сарын аяны хүрээнд дэд бүтцэд хамаардаг байгууллагууд долоо долоо хоногоор хяналт хийх юм. Тухайлбал, эхний долоо хоногт барилга, өргөх механизмийн салбар, 2-р долоо хоногт авто замын хяналт гэх зэргээр хяналтууд хийгдэнэ.
Дэд бүтцийн хяналтанд таны оролцоо сарын аяны зорилго нь дэд бүтцийн салбарт харьяалагдаж байгаа бүх байгууллагууд ажиллагсдынхаа аюулгүй байдлыг хангах, ая тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд ямар үүрэгтэй ажилладагийг иргэдэд сурталчлах, нөгөө талаар дэд бүтцийн байгууллагууд хамтын ажиллагаагаа сайжруулах, идэвхжүүлэхэд оршиж байгаа ажээ.
Б.Гэрэлт-Од
 
Холбоотой мэдээ