АН-ын бүлэг Зөрчлийн тухай хуулийн төслөөр завсарлага авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлоод байсан ч АН-ын бүлэг завсарлага авав.
Уг хуулийн төслийг УИХ 2015 оны 12 дугаар сард баталж, өнгөрсөн оны есдүгээр сараас хэрэгжүүлж эхлэхээр тогтсон. Гэвч уг хуулийн төслийг хэрэгжүүлэхэд эдийн засаг, техникийн нөхцөл боломж бүрдээгүй зэрэг шалтгааны улмаас дагаж мөрдөх хугацааг түр хойшлуулсан юм. АН-ын бүлэг уг хуулийн төслийг хэлэлцээд нарийвчлан судлах ажлын хэсэг гаргасан байна. Ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргаагүй байгаа тул ажлын таван өдрийн завсарлага авах хүсэлтийг УИХ дахь АН-ын бүлгээс гаргасныг байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хүлээн авлаа.

Ч.Ариунболд