Өмнөд Солонгостой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрээ АНУ цуцалж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-04-18 09:52:09

СӨҮЛ. /TASS/. Цагаан ордон Өмнөд Солонгос улстай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрээ дахин хянаж үзнэ. Энэ тухай мэдэгдлийг АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс Сөүл дэх Америкийн Худалдааны танхимд үг хэлэхдээ хийсэн тухай Ёнхап агентлаг мэдээллээ.

Тус агентлагийн мэдээлснээр, М.Пенс хэлэхдээ "энэхүү баримт бичгийг дахин авч хэлэлцэх болсон шалтгаануудын нэг нь Өмнөд Солонгост бизнес хийхийг хүсэлтэй Америкийн бизнес эрхлэгчдэд “хэтэрхий олон саад тотгор учирч байгаа явдал" гэжээ.

Чөлөөт худалдааны хэлэлцээрийг хоёр тал 2012 онд байгуулсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр хэлэхдээ "Америкт ашиггүй, шударга бус энэ хэлэлцээрийн улмаас америкчууд 100 мянган ажлын байраа алдсан" гэж дээрх баримт бичгийг нэг бус удаа шүүмжилж байсан юм.

Д.Трамп засгийн эрхэнд гарснаар дээрх хэлэлцээрээс гарна эсвэл түүнийг өөрчлөхийг шаардана гэж Өмнөд Солонгосын тал болгоомжилж байв.

О.Барс 

СЕУЛ, 18 апреля. /Корр. ТАСС Станислав Варивода/. Белый дом пересмотрит соглашение о свободной торговле с Республикой Корея. Такое заявление сделал вице-президент США Майкл Пенс, выступая в американской торговой палате (AmCham) в Сеуле, сообщает агентство Рёнхап.

По его данным, Пенс в качестве одной из причин для пересмотра документа назвал наличие "слишком большого числа препятствий" для американских бизнесменов, которые хотят работать в РК.

Соглашение было подписано между двумя странами в 2012 году.

В ходе предвыборной кампании президент США Дональд Трамп неоднократно критиковал этот документ, называя его нечестным и невыгодным для Америки, которая якобы лишилась из-за этого 100 тыс. рабочих мест.

 

В Южной Корее опасались, что после прихода к власти Трамп объявит о выходе из данного соглашения или потребует его значительного пересмотра.



Подробнее на ТАСС:
http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4189693





Холбоотой мэдээ