“Хэнийг ч орхигдуулахгүй тусламж, үйлчилгээг”-г нийгмийн бүлэг бүрт хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-04-14 15:12:39
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймаг ядуурлын хэд хэдэн хэмжүүрээр улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй, эмзэг бүлгийн амьдралтай хүн олонтойд тооцогддог. Амьжиргааны баталгаажих доод түвшнээс доогуур орлоготой 7755 өрхөд 32,8 мянган хүн амьдарч байгаа нь нийт өрхийн 24, хүн амын 29,3 хувийг тус тус эзэлж байна.
Амьжиргааны баталгаажих доод түвшнээс доогуур орлоготой өрхийн 30,8 хувь нь нэн ядуу өрх байгаа ба өөрийгөө илэрхийлэх чадваргүйгээс болж нийгмийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс орхигдоход хүрч байгаа аж. Уг асуудлыг шийдвэрлэх арга замыг “Хэнийг ч орхигдуулахгүй тусламж, үйлчилгээ” аймгийн дэд хөтөлбөрт тусгаад байна. 2017-2021 он хүртэл хэрэгжүүлэхээр боловсруулж эхлээд байгаа тус хөтөлбөрт “Эмнэлгийн тусламж үйлчилгээг хүн амын нягтрал, газар зүйн байршил, хүн ам зүйн бүтэц, өвчлөл, шилжилт хөдөлгөөн, хүн амын дундах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээнд уялдуулан зохион байгуулах”-аар төлөвлөөд байгаа юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ