Архангай аймаг байгаль орчныг хамгаалж, сэргээх ажилд 350 гаруй сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-04-14 12:03:55

Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хуваарилалтыг баталлаа. Энэ зардалд нийт 356,052,700 төгрөг байгаа юм.
Хуваарилахдаа булаг шандын эхийг хашиж хамгаалах, усны тоо бүртгэлийг хийх, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборолтоос үүссэн газрыг нөхөн сэргээх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажил явуулах, загасны нөөц тогтоох, тарваганы тооллого судалгаа хийх, сэлгэн нутагшуулах, ойжуулалт, мод үржүүлгийн газар байгуулах гээд нийт 24 ажил арга хэмжээг зохион байгуулахаар хуваарилж баталлаа.
Мөн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор аялал жуулчлалын мэдээллийн төвийн үйл ажиллагааг дэмжиж 17 сая, аялал жуулчлалын гол бүс нутагт тэмдэгжүүлэлтийн ажил хийх, байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр форум хийх, сургалт сурталчилгаа, арга хэмжээг зохиоход 16 сая төгрөгийг тус тус тавьж өгсөн байна.
Б.Гэрэлт-Од
 
Холбоотой мэдээ