Иран: ОХУ-ын цэргийн оролцоо цагаа олсон, хариуцлагатай ажиллагаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-23 12:13:12

СОЧИ. /TASS/. Сири дэх ОХУ-ын цэргийн оролцоог Иран “цагаа олсон, хариуцлагатай” ажиллагаа хэмээн үзэж байна гэж тус улсын парламентын дарга Али Лариджани мэдэгдэв.

Ойрхи Дорнод дахь ОХУ-ын ажиллагаа нь асуудлын мөн чанарт нөлөөлж, ямар нэг суртал ухуулгын шинж чанар агуулаагүйгээрээ АНУ-ынхаас ялгаатай юм гэж Лариджани олон улсын хэлэлцүүлгийн “Валдай” клубын хуралдааны үеэр мэдэгджээ.

Мөн тэрбээр, терроризмтой тэмцэх хүчин чармайлтад нэгдэх бусад орны хүслийг ОХУ, БНХАУ, ШХАБ өдөөдөг гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ