Өвөр Монголд жүдогийн Гран При тэмцээн болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-04-13 03:50:09

ХӨХХОТ. /Xinhua/. Жүдогийн Гран При тэмцээн /The 2017 World Judo Grand Prix/ Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны /ӨЗО/ төв Хөххотод зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 2-ны хооронд болно гэж албаны хүн мэдэгдлээ.

Олон улсын жүдогийн холбооны тэмцээн хариуцсан менежер Лиза Аллан хэлэхдээ “энэ тэмцээн ирэх дөрвөн жилд зохион байгуулах тэмцээнүүдийн төлөвлөгөөнд орсон, Токиогийн Олимпод оролцох жүдочдыг тодруулах хамгийн чухал сорилго тэмцээнүүдийн нэг” гэв.

Түүний хэлснээр, гурван өдрийн тэмцээний үеэр эрэгтэй, эмэгтэй жүдочид тус бүр долоон жингийн ангилалд өрсөлдөх аж.

60 гаруй орны 400 орчим жүдоч "The 2017 World Judo Grand Prix" тэмцээнд оролцоно гэж Өвөр Монголын Спортын товчооны дэд захирал Ли Жию хэлээд “энэ тэмцээнд дэлхийн хамгийн шилдэг жүдочид оролцоно” гэлээ.

Олон улсын жүдогийн холбоо “Жүдогийн дэлхийн Гран При-2016”-г Хятадын зүүн эргийн Циндао хотод зохион байгуулж байсан юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ