Алдарт инээдмийн жүжигчин Чарли Мерфи өөд болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-04-13 02:49:13

НЬЮ-ЙОРК. /VOA/. Америкийн нэрт инээдмийн жүжигчин Чарли Мерфи цусны хорт хавдрын улмаас 57 насандаа өөд болжээ.

Тэрбээр Нью-Йорк хотын эмнэлэгт лхагва гарагийн өглөө амьсгал хураасан байна.

Ч.Мерфи нь инээдмийн жүжигчин Дэйв Чаппелийн найруулсан телевизийн цувралуудаас гадна “Музейд өнгөрүүлсэн шөнө”, "Сугалааны тасалбар" зэрэг олон кинонд тоглосон юм.

Америкийн алдарт жүжигчин Эдди Мерфи түүний төрсөн дүү билээ.

Ч.Мерфиг жүжигчний гараагаа эхлэх үед Эдди түүний бие хамгаалагчаар Холливудад ирж байсан аж.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ