Уругвай улсын эмийн сангуудад каннабис зарж эхэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОНТЕВИДЕО. /BBC/. Уругвай улс хар тамхины хэрэглээг зохицуулах зорилгоор сүүлчийн алхмаа хийх гэж байна. Тус улсад 7 дугаар сараас эхлэн эмийн сангуудад каннабис зарж эхлэхийг зөвшөөрчээ.
Өмнөд Америкт орших энэ улс хар тамхийг албан ёсоор худалдаж эхэлсэн дэлхийн хамгийн анхны улс юм.
2013 онд каннабисийн худалдааг бүрэн хуульчилж албан ёсны болгосноор эхний алхам хэрэгжиж эхэлжээ. Гэсэн хэдий ч хуулийг амьдралд хэрэгжүүлэх үйл явц маш удаашралтай байгаа юм.
Хэвлэлийн бага хурлын үеэр ерөнхийлөгчийн туслах Жуан Андрес Робалло хэлэхдээ "каннабисыг 7 дугаар сараас эхлэн эмийн сангуудаар худалдаалж эхэлнэ” гэж мэдээлэв.
Тэрбээр цааш нь хэлэхдээ "худалдан авагчид 5 дугаар сарын 2-ноос эхлэн улсын бүртгэлд хамрагдах ёстой гэдгийг хуульчилж өгсөн" гэжээ.
Нэг грамм каннабисийн үнийг 1 доллар 30 цент гэж тогтоосон байна. Худалдан авахаар бүртгүүлсэн хүмүүс нь Уругвай улсын иргэд буюу удаан хугацаагаар оршин суугчид байх ёстой ба сард дээд тал нь 40 граммыг худалдан авахыг тэдэнд зөвшөөрсөн байна.
Х.Сарнай