“1000 бойтог” аянд нэгдэхийг уриаллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Амьдралын түвшин доогуур өрхийн 1000 нярайд эсгий бойтог бэлэглэдэг “1000 бойтог” аян энэ сарын 30-нд болно.
Тус аяныг “Яруумаа” салоны захирал Ц.Эрдэнэтуяа гэх бүсгүй анхлан санаачилж, хоёр найзынхаа хамтаар гурван жилийн өмнөөс тус дэм хэрэгтэй байгаа бяцхан хүүхдүүд болон ээжүүдэд сэтгэлийн дэм өгөх зорилгоор эхлүүлжээ. Тэрбээр нэгэн гэр бүлийн бичил бизнесийг дэмжин, интернэтээр хүүхдийн эсгий бойтог худалдан борлуулж, түүнээс олсон ашгаараа аяны төсвөө бий болгодог.
Энэ жилийн хувьд аянаа өргөжүүлж, бяцхан нярайнуудад туслах чин хүсэлтэй иргэдийг аяндаа нэгдэхийг уриалж байна.
Уриалгад “Бид бэлэн мөнгө авахгүй. Таны хандиваар 1000 бойтог бүрдүүлнэ. Манай аяныг дэмжиж хамтран ажиллахыг хүсвэл 80140610, 98916666 дугаарын утсаар холбогдоорой. Мөн таны ойр орчимд туслалцаа хэрэгтэй байгаа нярай хүүхэдтэй айл байдаг бол бидэнд хандаарай” хэмээжээ.
Б.Туул