Тайваний төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-04-11 14:12:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА-ийн рөнхийлөгч, академич Д.Рэгдэл Тайваний Үндэсний төв их сургуулийн профессор Тимоти К.Ши, Чи Лин Ху болон Монгол-Тайваний Технологи дамжуулах төвийн гишүүдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Шинжлэх ухаан технологийн сан, Монгол-Тайваний хамтарсан “Оюутан залуучуудад мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх автомат зөвлөмжийн систем” төслийн үйл явцыг танилцуулсан юм.

Түүнчлэн хоёр тал цаашид хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо гэж ШУА-иас мэдээллээ.

Холбоотой мэдээ