Хүүхдүүд "Таны машин төмрөөр хийгдсэн, харин би бол үгүй" лоозон барьж жагсав

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2017-04-10 12:07:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Замын цагдаагийн албанаас Тусгаар тогтнолын талбайд "Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр"-ийг зохион байгуулж байна. 

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мессежийг хүүхдийн дуу хоолойгоор дамжуулан хүргэх зорилготой уг арга хэмжээг дөрөв дэх жилдээ явуулж байгаа юм. Хүүхдүүд "Таны машин төмрөөр хийгдсэн, харин Би бол үгүй", "Нэг жилд нэг анги" гэхчлэн жолооны ард суудаг хүн бүрт зориулсан уриа, лоозон барин иржээ. Хүүхдүүд "Таны машин төмрөөр хийгдсэн, харин Би бол үгүй", "Би эрүүл иргэн баймаар байна",  "2016 онд зам тээврийн ослоор 50 хүүхэд амь насаа алдсан", "Бид өөрсдийгөө хамгаалж чадахгүй", " Бид Монголын ирээдүй", " Би хамгаалах суудалтай баймаар байна"гэсэн үгээр анхааруулга өгөн жагсаж байна. Хүүхдийн үгийг жолоо баригч иргэн-томчууд анхааралдаа аван замын хөдөлгөөнд сэрэмжтэй оролцохыг уриаллаа.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ