"Хүнсний ауюлгүй байдал" сарын аяны нээлт Алтжин төвөөс эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-04-08 13:17:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас "Хүнсний аюулгүй байдал" үндэсний хөтөлбөр гарган, түүний дагуу "Хүнсний аюулгүй байдал" сарын аяны гзохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн аяны нээлт  өнөөдөр "Алтжин " худалдааны төвийн гаднах талбайд болсон байна.

Энэ сарын аянаар хүнсний аюулгүй байдалтай холбоотой хуулиудыг сурталчилж, аюулгүй хүнсний худалдаа зохион байгуулах өдөрлөг болж байгаа юм. Экспортын хүнсний барааны сурталчилгаа болон үндэсний үйлдвэрлэгчдийн хүнсний бүтээгдэхүүний сурталчилгааг энэ өдөр худалдаа эрхлэгчид, хүнсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хийж байна. Хүнсний аюулгүй байдлыг мэдэж авья, эрүүл хүнс хэрэглэж заншья гэвэл "Алтжин" худалдааны төвийг зорин ирээрэй гэж зохион байгуулагчид нь мэдээллийн хэрэгслүүдээр  дамжуулан  иргэдэд дуулгаж байна.

Ж.Батсайхан

 

 

 

Холбоотой мэдээ