УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаан 15.25 цагт эхэллээ.
Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдвээр мэдээлэл хийх юм. Мөн 2017 оны төсвийн тодотгол, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл болон “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга танилцуулав.
Хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулах үед УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. АН-ын зарим гишүүд оффшорын асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар аргагүй эрхэнд шахалтад ороод ийм төсөл оруулсан гэх буруу мэдээлэл гаргаж байна. Энэхүү хуулийн төслийг өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн хэлэлцэж байгаа. МАН оффшорчдыг хамгаалаагүй. Энэ асуудлыг улс төржүүлж болохгүй ” гэлээ.
Ийнхүү чуулганы хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийж эхлэв.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ

