"Рио-2016"-гийн марафон гүйлтийн аварга сэргээшийн шинжилгээнд унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-04-07 09:46:19

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. “Рио -2016” Олимпын наадмын марафон гүйлтийн аварга Жемима Сумгонг сэргээшиийн шинжилгээнд унажээ.

Олон улсын хөнгөн атлетикийн холбооны   шинжээчид “Abbott World Marathon Majors” буюу дэлхийн чансаа өндөр марафончдын дунд явуулдаг тэмцээнд оролцох тамирчдаас сэргээшийн шинжилгээ авахад 32 настай тамирчны шинжилгээний хариу эерэг гарчээ. Түүнээс авсан шинжилгээний дээжнээс сэргээшийн төрөлд хамаарах бодис илэрсэн байна. Тодруулбал, тэрбээр  “Эритропоэтин” гэдэг эм хэрэглэсэн болох нь тогтоогджээ.

Кенийн тамирчин Ж.Сумгонг нь “Лондон-2016” марафонд мөн түрүүлсэн бөгөөд энэ сарын сүүлчээр аваргаа батлах гэж байжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ