Байнгын хороо төсвийн тодотгол хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-04-07 08:32:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тог тоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, УИХ-ын Төсвийн байнгын хороо 09.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж, 2017 оны төсвийн тодотгол, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэнэ.

Мөн цагт Хууль зүйн байнгын хороо “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. Харин “В” танхимд болох Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ