Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-04-07 08:03:39

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 7. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 11.

Сугар гараг. Их морь одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөх хулгана өдөр.

Барилдлага: Түлэх      
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй 
Суудал: Ус

Өдрийн наран 6 цаг 20 минутад мандан, 19 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Холбоотой мэдээ