Вакцины тарилга 85 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-06 12:07:49

Дорноговь /МОНЦАМЭ/.Гуравдугаар сарын 15-наас эхэлсэн хонины гоц халдварт цэцэг өвчин, үхрийн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын ажил дөрөвдүгээр сарын 02-ны байдлаар 85-90 хувьтай байгаа талаар аймгийн ХААГ-аас мэдээлэв.

Цэцэг өвчний тарилгыг нийт сумын 695 мянга гаруй хонинд, шүлхий өвчний тарилгыг халдварт өвчний голомттой байгаа Сүхбаатар, Хэнтий аймагтай хил залгаа Дэлгэрэх, Өргөнө, Эрдэнэ сумын нийт 18.300 үхэрт  тарьж буй.

Дашрамд дурдахад Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд үхрийн гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ