Эрдэм сургуулийнхан тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 16:37:31

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Ногоон гэрэл, цагаан шугам" тэмцээнийг Баянхонгор аймаг жил бүр зохион явуулдаг уламжлалтай. Эл удаагийн тэмцээн энэ сарын 20-ны өдөр аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд боллоо.

Уралдаанд нийтдээ 100 шахам хүүхэд оролцсоноос Тэргүүн байрт “Эрдэм” ахлах сургууль шалгарсан бол “Баян-ойт” цогцолбор сургууль, “Эрдэнэмандал” ахлах сургуулийн баг тамирчид удаалсан байна.

Тэмцээнийг тогтмол зохион явууснаар хүүхдүүд замын хөдөлгөөнд соёлтой, аюулгүй оролцох дадалтай болох, мэдлэг чадвараа дээшлүүлэх ач холбогдолтойг зохион байгуулагчид нь онцолсон. Мөн тэд хэлэхдээ, Лекц сургалтын арга хүүхдүүдэд тэр бүр сайн хүрч чаддаггүй. Харин тус тэмцээнээр замын хөдөлгөөний мэдлэг мэдээлэл олгох нь илүү үр дүнтэй байгаа нь оролцогч хүүхдүүдийн идэвх санаачлага, дур сонирхолоос тод харагдаж байгаа гэсэн юм. 

Холбоотой мэдээ