ОХУ-ын уран бүтээлчид Украинтай хамтран ажиллах боломжтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-05 14:17:03

КИЕВ. /ITAR-TASS/. Европын үзэл бодлыг дэмжигч ОХУ-ын соёлын салбарын ажилтнуудтай хамтран ажиллаж, соёлын солилцоо хийх боломжтой гэж Украины Соёлын яам мэдэгдэлдээ дурджээ.

Украины Соёлын сайд Вячеслав Кириленко болон ОХУ-ын яруу найрагч Андрей Орлов нарын уулзалттай холбогдуулан яамны хэвлэлийн алба мэдэгдэл хийсэн байна.

Европын соёлыг украинчуудад хүргэж чадах ОХУ-ын урлагийн мэргэжилтэнтэй хамтран ажиллахад Украины Соёлын яамнаас үзүүлэх дэмжлэгийн талаар Орлов, Кириленко нар хэлэлцсэн гэж хэвлэлийн алба мэдэгдэлдээ дурджээ.

Цахим ертөнцөд Орлуша гэх орос нэрээр олны танил болсон Орлов “Днепр мөрний дунд хүртэл нисэж чадах ховор шувуу” яруу найргийн аялан тоглолтынхоо хүрээнд Украинд ирсэн байна. Жижиг Орос буюу одоогийн Украины 19 дүгээр зууны үеийн аугаа орос зохиолч Николай Гоголийн уран бүтээлээс тэрбээр иш татан аялан тоглолтынхоо нэрийг өгчээ.

Оросууд Орловыг хошин шүлгээр нь сайн мэддэг байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд