Адель шинэ цомгоо гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
jargal@montsame.mn
2015-10-22 16:00:39

ЛОНДОН. /TASS/. Их Британийн дуучин Адель хоёр жилийн өмнө тэмдэглэсэн 25 насныхаа төрсөн өдөрт зориулсан шинэ цомгоо гаргах гэж байгаагаа мэдэгджээ. Энэ тухайгаа дуучин лхагва гарагт "Твиттер" дэх албан ёсны хуудсандаа мэдээлсэн байна. 

“25” цомогт миний ямар хүн болсноо ухаарсан тухай өгүүлнэ. Цомгоо гаргахаа маш удаан хугацаагаар хойшлуулсандаа харамсаж байна, гэхдээ амьдрал ийм байдгийг та бүхэн мэднэ биз дээ” гэж Адель бичжээ.

Түүний өмнөх “21” цомог нь 2011 оны нэгдүгээр сард гарсан бөгөөд 25 сая гаруй хувь хэвлэгдэж, “Grammy”-гийн шагналыг хүртсэн билээ.

Энэ цомог нь дэлхийн маш олон орны шилдэг дууны жагсаалтыг тэргүүлсэн юм.

Адель “Grammy”-гийн шагналыг 10 удаа, “Brit Awards”-ыг таван удаа, мөн “Алтан бөмбөрцөг”, “Оскар”-ын шагналыг хүртсэн билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ