Өнөөдөр БНАСАУ-ын “Кин Ван Ча” багтай “Эрчим” баг нутгийнхаа дэвжээн дээр тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-04 11:47:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр 16 цагаас Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны талбай дээр “Эрчим” баг БНАСАУ-ын “Кин Ван Ча” багтай тоглоно.

Энэ удаагийн тоглолт Азийн хөлбөмбөгийн холбооны “AFC Cup” тэмцээний хоёр дахь тоглолт юм.  “Хүрхрээ” үндэсний дээд Лигийн аварга “Эрчим” клуб нь БНАСАУ-ын лигийн 15 удаагийн аварга “Дөрөвдүгээр сарын 25” багтай өнгөрсөн сарын 14-нд эхний тоглолтоо хийж, 6:0 гэсэн оноогоор хожигдсон юм.

Тэд энэ удаагийн тоглолтоо “Кин Ван Ча” багтай хийхээр болоод байна. Өнөөдрийн тоглолтын тасалбарын үнэ 5000 төгрөг. Харин тоглолтыг телевизийн шууд дамжуулалт хийж үзүүлэхгүй. Харин www.eurosport.com/football/afc-cup холбоосоор үзэх боломжтой.

“Эрчим” клуб үндэсний дээд лигт 10 удаа түрүүлсэн Монголын шилдэг клуб бол “Кин Ван Ча” өнгөрсөн жил анх удаа хойд Солонгосын багт үндэсний шигшээгийнх нь хоёр, олимпийн шигшээ багийн найман тоглогч багтжээ.

Энэ удаа нутаг дээрээ тоглолтоо хийх “Эрчим” клуб хөгжөөн дэмжигчидтэйгээ хамт тоглоно гэдгээрээ давуутай. “AFC cup” тэмцээний “I хэсэг”-ийн тоглолтууд хоёр тойрог явагдана. Ирэх сарын 17-нд МХБХ-ны талбайд “Дөрөвдүгээр сарын 25” клубтэй тоглох бол сүүлийн тоглолтоо Хойд Солонгост “Кин Ва Ча” багтай тоглох хуваарьтай. 

Д.Өлзий

Холбоотой мэдээ