Боб Дилан Нобелийн шагналаа гардан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-04-03 15:28:41

СТОКГОЛЬМ./Kyodo/. 2016 оны Нобелийн утга зохиолын шагналын эзэн болсон Америкийн дуучин, ая зохиогч Боб Дилан Нобелийн шагнал гардуулах ёслол болсноос хойш гурван сар гаруйн дараа шагналаа гардан авлаа.

Шведийн Нобелийн академийн мэдэгдсэнээр, Нобелийн шагналын батламж болон медалийг нь түүнд өнгөрсөн бямба гарагт гардуулан өгсөн байна. Б.Дилан Шведийн нийслэл Стокгольм хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд тоглолт хийсэн юм.

Нобелийн шагналын сонгон шалгаруулалтын хорооны 12 гишүүн  шагнал гардуулах ёслолд оролцжээ. Уг арга хэмжээг Б.Диланы хүсэлтээр хаалттай зохион байгуулсан байна.

Б.Дилан тоглолтынхоо үеэр Нобелийн шагналын талаар огт дурсаагүй гэж Шведийн эх сурвалжууд мэдээллээ.

Нобелийн шагналыг дагалддаг 8 сая швед крон буюу 900 мянган долларыг авахын тулд заавал илтгэл тавих ёстой боловч тэрбээр илтгэл тавиагүй байна. Дараа нь илтгэл тавьж, дүрс бичлэг хийж явуулна гэж Б.Дилан академийн албаны хүмүүст хэлсэн аж.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ