Аймгийн начин Э.Баасанжав түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-03 09:23:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдөр МҮБХ-ноос аймаг, цэргийн начин цолтнуудын барилдааныг хоёр дахь удаагаа зохион байгуулахад Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн начин Э.Баасанжав долоо даван түрүүлэв.

Уг барилдаанд аймгийн начин Р.Батсүх, Г.Болдгэрэл, Д.Аззаяа, Т.Шинэзориг тэргүүтэй 102 аймаг, цэргийн начин, 26 сумын заан нийт 128 бөх зодоглосон юм. Энэ удаагийн барилдаанд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, сумын заан Г.Бадрах үзүүрлэсэн бол их шөвөгт Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн начин Э.Сумъяабат, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, сумын заан Д.Алтанцоож нар шалгарлаа.

Д.Өлзий

Холбоотой мэдээ