Сербийн Ерөнхий сайд А.Вучич ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЕЛГРАД. /TASS/. Сербийн Ерөнхий сайд Александр Вучич ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь тодорхой боллоо.
Ням гарагт явуулсан сонгуулийн саналын хуудсуудын ихэнхийг тоолоод байгаа бөгөөд урьдчилсан дүнгээр тэрбээр 50-аас дээш хувийн санал авч, дахин сонгууль явуулах шаардлагагүй болоод байна.
Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Саша Янкович 14 хувийн санал аваад байгаа бол Любиса Прелетасевич 9 хувийн саналаар нэр дэвшигчдээс гуравдугаарт жагсчээ.
А.Вучич нь Европын Холбооны /ЕХ/ талыг баримталдаг боловч өөрийн эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд сонгуулийг ашиглаж байна гэж өрсөлдөгчид нь түүнийг буруушааж байна.
ЕХ-нд нэгдэх миний бодлогыг ард түмэн дэмжлээ гэж А.Вучич хэлэв.
ЕХ-ны талыг баримтлагч үндсэрхэг үзэлт Дэвшлийн нам 2014 онд явуулсан парламентын сонгуульд ялснаар тэрбээр тус улсын ерөнхий сайд болж байжээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр 47 настай А.Вучич “намайг ерөнхий сайд болсноос хойш Сербийн эдийн засаг өссөн” гэж онцлон тэмдэглэж байв.
Серб улсад ерөнхийлөгч нь бэлгэ тэмдгийн шинжтэй боловч А.Вучич ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөжүүлж, илүү их нөлөөтэй болгож магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Г.Доржханд