“Архангай-Мон Лаа” баг алтан медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-01 16:05:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ширээний теннисний 2017 оны УАШТ Дархан хотноо болж байгаа бөгөөд өнөөдөр холимог хосын болон хувийн эрэгтэй, эмэгтэй шилдгүүд тодорно.

Энэ жилийн тэмцээнд 24 байгууллагын 140 гаруй теннисчин өрсөлдөж байна. Тус тэмцээний багийн эмэгтэйчүүдийн ангилалд  “Архангай-Мон Лаа” баг /Б.Батхишиг, Б.Должинзуу, Мөнхнаран/ алтан медаль хүртсэн бол “Дорноговь-Төмөрт Өргөө” /М.Ундрам, Б.Болор-Эрдэнэ, Г.Мөнхгэрэл/ баг мөнгөн медалийн болзол хангав. Гуравдугаар байрт “Бласт-Шинэ-од” /Г.Содболор, М.Баярмаа/ баг шалгарлаа.

Харин эрэгтэйчүүдийн ангилалд “Дорноговь-Төмөрт Өргөө” /Г.Чулуудай, Ж.Мөнхзориг, Ч.Эрдэнэбаяр/ баг тэргүүлж, “Бласт-Шинэ-од” /Б.Билэгт, Т.Чинзориг, Баттөмөр/, “Архангай-МонЛаа” /Э.Лхагвасүрэн, Н.Энхсайхан, Ө.Лхагва-Эрдэнэ, Т.Жавхлантөгс/ багууд удаалав.

Өнөөдөр холимог хос болон эрэгтэй, эмэгтэй нэг бүрчилсэн төрлийн аваргуудаа тодруулаад өндөрлөнө.

Д.Өлзий

Холбоотой мэдээ