МЗХ-ноос залуу эмч нарыг шагнаж урамшуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-03-31 13:02:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа тэргүүний залуу эмч нарыг дэмжих, урамшуулах зорилгоор МЗХ-ноос залуу эмч нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр АШУҮИС-ийн хэвтэн эмчлүүлэх тасгийн эрхлэгч, магистр И.Алтантуяа болон Монгол Улсын ахлах зэргийн эмч, магистр, уушгины их эмч Ж.Түвшинбаяр нарыг МЗХ-ны “Тэргүүний Залуу эмч” цол тэмдгээр  шагнасныг МЗХ-ны Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат, МЗХ-ны дэргэдэх Эрүүл мэндийн корпорацийн захирал Ц.Буджав нар гардуулсан юм.

МЗХ-ны Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат хэлэхдээ, “МЗХ 2016 онд “Оны тэргүүний алтан гарт эмч” нарыг  шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулсан. Бид энэ цаг үед хийж бүтээж байгаа, хүний алтан амийг аварч, эрүүл мэндийн манаанд цаг наргүй зогсож байдаг  залуу эмч нараа шагнаж  урамшуулахыг зорьсон юм. МЗХ-ноос өнгөрсөн онд бий болгосон “Тэргүүний залуу эмч” шагнал нь эрүүл мэндийн салбарынхны хувьд нэр хүндтэй шагнал байх болно гэдэгт эргэлзэхгүй байна” гээд цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Ж.Болор

Холбоотой мэдээ