Япон улс Монголд хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-03-29 13:27:07

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд айлчлалынхаа хоёр дахь өдөр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Я.Шиозаки нартай уулзав.

Ноён Ш.Абэ айлчлалын хүрээнд гарын үсэг зурах Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны ойрын ирээдүйн дүр зургийг тодорхойлох бөгөөд хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Мөн ОУВС-тай Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэнд талархаж байна гээд энэ хөтөлбөрийн хүрээнд Япон Улсаас 850 сая хүртэл ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгож, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдлээ. Эл зээл нь манай улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойших он жилүүдэд Японы Засгийн газраас олгосон нийт хөнгөлөлттэй зээлийн хэмжээтэй бараг тэнцэж байгаа юм. Тус улс Монгол Улсад нийт 3.0 тэрбум ам.долларын зээл, тусламж үзүүлснээс хөнгөлөлттэй зээлийн хэмжээ нь 1.0 орчим тэрбум ам.доллартай тэнцэж байгаа билээ.

 

Холбоотой мэдээ