Ханш нээх өдөр Хятадын талын боомтууд ажиллахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-29 14:09:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх дөрөвдүгээр сарын 4-нд БНХАУ- ын хувьд ханш нээх өдөр болно. Үүнтэй холбогдуулан хятад улс хилийн боомтууд амрах юм байна.

 “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд 2017 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр БНХАУ-ын Ханш нээх өдөр тохиож буйтай холбоотойгоор ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих боломжтой гэж  Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ