Цэргийн алба хаасан лавлагааг 60 гаруй иргэн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-27 19:40:15

Булган /МОНЦАМЭ/. Монгол Улсын баатар, хурандаа генерал “залуу жанжин” Ж.Лхагвасүрэнгийн мэндэлсний 105 жилийн ойд зориулан Булган аймагт батлах хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлахаар зохион байгуулсан өдөрлөгийн үеэр Батлах хамгаалахын төв архивынхан тус аймагт ажиллалаа.

Батлан хамгаалахын төв архивиас цэргийн алба хаасан тухай лавлагаа олгосноос гадна дайнд оролцож явсан тухай мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүй гаргаж өгчээ. Нийтдээ 60 гаруй иргэн лавлагаа авсан байна.

-Миний аав Сосор 1943 онд цэрэгт мордож, 1946 онд халагдсан. Тэр үедээ “Бид ялав” медалиар шагнуулсан байна. Эдгээр баримтыг Батлах хамгаалахын төв архиваас очиж авч чадахгүй л дээ. Энэ завшааныг ашиглан эцгийнхээ тухай баталгаатай баримтыг авлаа. Үр хойч үед хэрэгтэй хэмээн Булган сумын иргэн С.Жаргалсайхан ярьсан юм.

М.Батжаргал

Холбоотой мэдээ