Японд цасан нурангинд дарагдаж 6 хүүхэд амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2017-03-27 15:24:58

ТОКИО. /Kyodo/. Токио хотоос хойд зүгт байрладаг нэгэн цанын баазад үүссэн цасан нурангинд Японы сургуулийн хэд хэдэн сурагчид өртжээ.

6 хүн амиа алдсан бөгөөд 3 хүн сураггүй байна.

Тухайн цаг үед сургуулийн багш, оюутнуудаас бүрдсэн нйит 50 гаруй хүн осол болсон газарт байжээ. Албаны хүмүүсээс бүрдсэн баг ослын газарт ажиллаж байна.

Цасан нуранги өнөөдөр өглөө Точиги мужийн “Nasu Onsen Family” цанын баазад болжээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ