Охайогийн шөнийн клубт буутай этгээд халдлага үйлджээ

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2017-03-27 10:40:16

ОХАЙО./BBC/.АНУ-ын Охайо муж улсын Цинциннати  хотын нэгэн шөнийн клубт болсон халдлагын үеэр нэг хүн амь насаа алдаж, 14 хүн шархаджээ.

Цагдаагийнхны ярьснаар, шархадсан хүмүүсийн заримынх нь биеийн байдал хүнд байна. Уг хэргийн талаар тодорхой мэдээлэл  өгөөгүй байгаа бөгөөд тухайн үед шөнийн клубт олон зуун хүмүүс байжээ.

Цагдаагийнхны мэдээлснээр, уг хэргийг үйлдсэн этгээд баригдаагүй байгаа бөгөөд уг хэргийг террористууд үйлдсэн гэх нотолгоо одоогоор алга байна.

Ням гарагт болсон энэ хэрэг нь олон хүмүүс цугласан газарт халдлага үйлдсэн хэд хэдэн тохиолдлын нэг болж байна.  

Өнгөрсөн онд  АНУ-ын Флорида муж  улс дахь шөнийн клубт болсон халдлагын үеэр 49 хүн амь үрэгдсэн билээ. Уг халдлага нь АНУ-ын түүхэнд хамгийн олон хүнийг буудан хороосон хэрэг юм. 

Х.Сарнай



 

Холбоотой мэдээ