Аравдугаар сарын 22-нд болох үйл явдал

Лавлагаа
ariunbold@montsame.mn
2015-10-22 09:51:47

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт Мэргэжлийн боловсрол тэр дундаа техникийн мэргэжил олгодог тогтолцоог дээд боловсролтой хэрхэн уялдуулах тухай хэлэлцүүлэг "Пума" зочид буудлын хурлын танхимд болно.

09.00 цагт БЗД-ийн Засаг даргын Тамгын газарт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэн, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд хэрхэн зээл, тусламж, хөнгөлөлт үзүүлдэг талаар дүүргийн иргэдэд мэдээлэл өгнө.

09.00 цагт НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан Хангарди ордны 14 давхрын хуралдааны танхимд болно.

09.00 цагт Оны шилдэг залуу судлаач шалгаруулах, шинжлэх ухааны шилдэг судалгааны ажилд тэтгэлэг олгодог "Хүрэлтогоот 2015" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал  ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн 604 тоотод болно.

10.00 цагт НМХГ-ын хурлын танхимд эх барих, арьс гоо заслын эмнэлгүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт Залуучуудын Хөдөлмөр Эрхлэлтийн Байнгын Хорооноос зохион байгуулах “Ажилтай, орлоготой Монгол залуу” хэлэлцүүлэг Хөдөлмөрийн ордонд болно.

10.00 цагт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат "Бид хамтдаа" үндэсний форумын талаар Тусгаар тогтнолын ордны VI давхарт  мэдээлэл хийнэ.

11.00 цагт "Үндэсний мэдээллийн төв”-д "Богда холдинг" компанийн "Богд-Ар" хорооллын оршин суугчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монголын барилгачин залуучуудын холбоо, МЗХ-ны Орон сууцны байнгын хорооноос санаачлан зохион байгуулж буй "Хямралыг хямраацгаая" уриан дор "‪Залуу гэр бүлийг орон сууцжуулах аян"-ы хүрээнд зохион байгуулж буй ‪"Шинэ орон сууц" үзэсгэлэнгийн хэвлэлийн бага хурал  Монголын залуучуудын холбооны 209 тоотод болно.

12.00 цагт Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа Хан-Уул дүүргийн ЕБС-уудад англи хэлний толь бичиг хандивлах үйл ажиллагаа Хан-Уул дүүргийн соёлын төвийн Б танхимд болно.

14.00 цагт “Эрэн Сурвалжлах Сэтгүүлзүйн чиг хандлага” дугуй ширээний уулзалт Хэвлэлийн Хүрээлэнд  болно.

Холбоотой мэдээ