Ерөнхий сайд Баянхонгор аймагт ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
erdenechimeg@montsame.mn
2017-03-24 16:45:57

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Говь-Алтай аймагт ажиллаад өнөө өглөө 8 цагт тэндээс хөдөлж 16 цагт Баянхонгор аймагт ирлээ.

Тус аймагт ажиллах үеэрээ "Ажилсаг төв", Нэгдсэн эмнэлэг, Цэвэрлэх байгууламж, цэвэр усны шугамын ажиллагаатай танилцах юм.

Мөн ажлын болон гэр ахуйн тавилга үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрийн ажилтай танилцсаны дараа иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийнэ.

Томилолтын баг маргааш Өвөрхангай аймагт ажиллана

 

Б.Туул Баянхонгор аймаг

Холбоотой мэдээ