Шөнөдөө аймгийн нийт нутгаар цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-22 18:26:31

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр шөнөдөө нийт нутгаар, маргааш өдөр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурах тул малчид, тээвэрчид, иргэдэд анхааруулга хүргүүллээ.

Өнөө шөнө буюу гуравдугаар сарын 22-23-нд шилжих шөнө нутгийн өмнөд хэсгээр их хэмжээний цас орж, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсч, зоригч, тээвэрчдэд болон малын бэлчээрлэлтэнд хүндрэл учруулж болзошгүй цаг агаарын нөхцөл бүрдэж байгааг урьдчилан сэрэмжлүүлж байна.

Мөн энэ сарын 26-аас цаг агаар дулаарч, их цас хайлж шар усны үер болох аюултай ба үүнээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

                                                                                                                      Б.Мөнхзул

Холбоотой мэдээ