Буга хөөж эцээгээд эврийг нь авах явдал гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-22 15:16:59

Булган /БУЛГАН/ Бугын эврийн борлуулалтын үе болж байгаа болохоор хангай нутагт бугыг хөөж эцээж эврийг авах оролдлого гарч байна.

-Бугын эврийг авах зорилгоор санаатайгаар морь, мотоциклиор хөөж эцээх явдал гарч байгаа. Нэг бугыг эцээж, эврийг нь хөрөөдөж авсан гэх хэрэг шалгагдаж байна гэж Рашаант сумын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Мөнхжаргал ярилаа.

Булган аймагт бугыг ашиг олох зорилгоор сүйтгэж, хуулийн байгууллагаар шийдэгддэг явдал мэр сэр гардаг юм.

М.Батжаргал

Холбоотой мэдээ