Халаалтын зуухуудыг шалгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-21 16:15:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Зүүн шанд”, “Эх бүрдэн”, “Марал гүн”, “RМВ”, “Хөвших од” ХХК, Чандмань-Баянхонгор ХК-ийн халаалтын зуухуудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар илэрсэн зөрчил тус бүрт мэргэжлийн байгууллагаас зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, халаалтын зуух, тоног төхөөрөмж, шугам сүлжээний ашиглалт аюулгүй ажиллагааны байдалтай танилцаж хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалыг арилгуулах, учирч болох эрсдэл, тэдгээрийг бууруулах талаар зөвлөмж, зааварчилгаа өгч ажилласан байна.

Мөн усан халаалтын зуух, шугам, сүлжээнд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийн ашиглалт, техникийн бэлэн байдал зэргийг хангах даалгавар өгч, хөрс, усны шинжилгээг хийлгүүлжээ. Хог хаягдлын гэрээ хийгээгүй байсан аж ахуйн нэгжүүдийн гэрээг хийлгэн, усны дүгнэлтийг гаргуулах ажлыг хяналт шалгалтын явцад хийлгэсэн байна. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгуулах зорилгоор 6 халаалтын зууханд албан шаардлагыг хүргүүлж, хугацаатай үүрэг даалгаврыг өгчээ.

                                                                                                               Б.Мөнхзул

Холбоотой мэдээ