Өмгөөлөгчдөөс татвар авах болсныг шүүмжлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-21 15:22:53

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Монголын хуульчдын холбооны Өмгөөллийн хорооноос өнөөдөр  “Өмгөөллийн үйл ажиллагаанд ногдуулах татвар” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, өмгөөлөгч нар НӨАТ төлдөг болсон. Энэ хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөөг НӨАТ-д хамааруулдаг болсон юм. Монгол Улсад 2000 гаруй өмгөөлөгч байдаг бөгөөд эдгээр өмгөөлөгчид үйлчилгээ үзүүлэхдээ НӨАТ төлөхөөр болжээ. НӨАТ төлөхийг өмгөөлөгчид эсэргүүцэж байгаагаа эн эүеэр мэдэгдэв.   Дэлхийн олон улс орон өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа өмгөөлөгч нар ямар нэг хэмжээгээр татвар төлдөг юм байна. Манай улсын өмгөаөлөгчдийн хувьд  шаталсан байдлаар татвар төлж болохыг  хэлэлцүүлгээр санал болгов. Хэлэлцүүлгээс ажлын хэсэг гарган энэ асуудлыгцааш  ярилцах болсон байна. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ