Засгийн газар хуралдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан 15.00 цагт эхэлж, 7 асуудал хэлэлцэж байна.
Хуралдаанаар Монгол Улс, Европын холбооны хамтарсан хорооны хуралдааны тухай, Гадаад харилцааны сайдын айлчлалын тухай, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Олон улсын конвенцийн төслийн талаарх хэлэлцээний явц багтжээ.
Ч.Ариунболд